Шууд Chart

Өнөөдөр улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй 128 бөх барилдана

2023-01-13 10:45:52

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Ц.Одбаяр, М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах тэргүүтэй улсын начин, аймгийн арслан, аймгийн заан, цэргийн заан, цэргийн начин, аймгийн харцага, аймгийн начин, сумын заан цолтой бөх бүртгүүлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өнөөдөр улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй 128 бөх барилдана  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй