Шууд Chart

Япон улсын тусламжаар СТӨ-ний концертын бага танхимыг засаж, тохижууллаа

2023-01-13 13:06:23

Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд “Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварын төсөл”-ийн ажлыг хэрэгжүүлж дууссан байна.

Тодруулбал, “Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд 2022 оны сүүлээр Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварын ажлыг гүйцэтгэж дуусчээ. Монгол Улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Улсын Филармонийн 50 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Дээрх төслийн хүрээнд Монгол Улсын Филармони (Симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, Морин хуурын чуулга)-ийн үндсэн байр болох концертын танхимыг засаж, тохижуулжээ.

Ташрамд дуулгахад, Япон улсын Засгийн газар өнөөг хүртэл Монгол орны өнцөг булан бүрт “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийг 2005 оноос хойш 17 жилийн турш хэрэгжүүлжээ. Одоогийн байдлаар хэрэгжүүлсэн нийт төслийн тоо 10 (хэрэгжиж буй төслийг оролцуулан),  олгосон мөнгөн дүн 696,291 ам.доллар болсон байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Япон улсын тусламжаар СТӨ-ний концертын бага танхимыг засаж, тохижууллаа  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй