Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэц мэргэнээ сорилоо

2014-07-11 15:14:52

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд  хүчит бөхийн барилдаан, сур,  шагайн харваагаар үргэлжилсээр байна.

Хүчит бөхийн барилдааны нэгийн давааны барилдааны дундуур Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  сур болон шагайн талбайд саатаж, сум тавилаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрийн гурван наадмын үндсэн гурван төрлийн нэг болох харвааг Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс дэмжих бодлогын хүрээнд бай шагналыг нэмэгдүүлэн таван байр шалгаруулахаар болсон нь харваачдад ихээхэн урам өгсөн явдал болсон” гэдгийг онцлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэц мэргэнээ сорилоо  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй