Шууд Chart

Сэтгүүлч, дипломатч С.Алтанцэцэгийн “Завгүй байх сайхан” номын нээлт боллоо

2023-01-18 18:00:33

Сэтгүүлч, дипломатч Сүхбаатарын Алтанцэцэгийн “Завгүй байх сайхан” номын нээлт өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-д боллоо. Уг арга хэмжээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа, ерөнхий продюсер Ц.Цэнд болон радио, телевизийн үе үеийн уран бүтээлч, сэтгүүлч оролцсон юм.

Сэтгүүлч, дипломатч С.Алтанцэцэг Монголын Үндэсний телевиз /одоогийн МҮОНРТ/-ийн сурвалжлагчаар ажиллаж, дадлага туршлага, ажлын арга барил эзэмшсэнийхээ дараа ОХУ-ын Москва хотод Монгол Улсаа төлөөлөн суух Монголын радио, телевизийн тусгай сурвалжлагч, хожим Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга бөгөөд хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, нийгэм улс төрийн ажлыг хамтатган хамаарах хариуцлагатан зэрэг албыг хашсан юм. Түүнчлэн МОНЦАМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашсан. Мөн өдгөө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний албыг хашиж байна.

Тэрбээр номынхоо өмнөтгөлд “Би энэ том айл /МҮОНРТ/-ын эрхэм хүмүүсийн дэргэд өндийж өдөлж, холыг туулах хүч, ухаанаа олж авсан. Өнөөдөр энэ бүхэн миний түүх болон үлджээ. Энэ түүх хэн нэгэнд ирээдүйгээ бүтээхэд нь зурвас боловч гэрэл болоосой хэмээн хүснэ. Жамаараа эргэх энэ ертөнцөд жаргалыг хүсвэл завгүй ажиллаж, амьдрах нь сайхан байдгийг туулж, дүүлж явсан он жилүүд минь надад мэдрүүлсэн. Бид бусадтай туршлагаа хуваалцаж, сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж байж, хамтдаа амьдралыг баяр баясгалантай аз жаргалтай болгодог” хэмээжээ.

Харин зохиолч, сэтгүүлч Ч.Дамдиндорж “Завгүй байх сайхан” номыг “С.Алтанцэцэг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдын яаманд 2 дугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монгол-Америкийн хооронд эдийн засаг, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах боломж бололцооны талаар их ажил санаачилж, Монгол Улсаа сурталчлах талаар уйгагүй явж хийсэн бүтээсэн ажил үйлсийнхээ тухай сонирхолтой олон материалыг энэ дурсамж номондоо оруулсан нь уг номыг гойд сонирхол татахуйц болгожээ” хэмээн дүгнэсэн байна.

“Орчлонгийн хамгийн сайн эм бол завгүй байх” хэмээх өгүүлбэрээр эхлэх энэхүү .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сэтгүүлч, дипломатч С.Алтанцэцэгийн “Завгүй байх сайхан” номын нээлт боллоо  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй