Шууд Chart

Донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй эмчилгээг дотооддоо хийж байна

2023-01-20 14:21:26

ЦАГИЙН ХҮРД: Манай улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчний нэг бол цусны цочмог хавдар, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ байсан. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2014 оноос эхлэн цусны үүдэл эсийг өөрөөс өөрт шилжүүлэн суулгах эмчилгээг хийж, 30 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн онд олон улсад өндөр өртөгтэй хийгддэг донороос донорт үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн таатай мэдээ байгаа юм. Энэ төрлийн эмчилгээ хамгийн багадаа 400 гаруй сая төгрөгөөр хийгддэг. Эрүүл мэндийн салбар тэр дундаа иргэдийн амь насыг хамгаалж байгаа Улсын нэгдсэн төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн хамт олныг энэ удаагийн Цагийн хүрдийн Энэрэнгүй үйлстэн номинацид нэрлэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй эмчилгээг дотооддоо хийж байна  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй