Шууд Chart

“Монгол Улсын начин цолны хүндэтгэл”-ийн барилдаан маргааш болно

2023-01-20 15:25:56

Энэ сарын 21-нд буюу маргааш “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл”-ийн барилдаан 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ өдөр

Үүнээс гадна энэ сард Монгол бөхийн өргөөнд болох үндэсний бөхийн бусад барилдааны хуваарийг хүргэе.

Нэгдүгээр сарын 22-нд 12:00 цагаас "Талх чихэр" компанийн нэрэмжит "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Малчин" телевиз байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Монгол Улсын начин цолны хүндэтгэл”-ийн барилдаан маргааш болно  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй