Шууд Chart

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзэн тавдугаар сарын 3-нд тодорно

2023-01-24 11:36:54

ЮНЕСКО Гуйллермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг 1997 онд анх санаачилсан бөгөөд дэлхийн хаа нэгтээ аюултай нөхцөл байдалд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж, хамгаалан сурталчилж үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг жил бүр шалгаруулж энэ нэр хүндтэй шагналыг олгодог.

бөгөөд Гуйллермо Каногийн аллага сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн дотор шийтгэгдээгүй үлдсэн томоохон жишээний нэг хэмээн үздэг аж.

Тус шагналын эзнийг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын томилсон хараат бус зургаан гишүүний бүрэлдэхүүн бүхий шүүгчийн баг шалгаруулдаг. Энэ шагналыг жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр гардуулдаг ба шагналыг медаль, 25.000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалддаг.

Хэрэв та энэхүү шагналд нэрээ дэвшүүлэхийг хүсэж байвал холбогдох материалыг бүрдүүлэн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн дотор ci@unesco.mn хаягт хүргүүлэх боломжтой. Мөн асууж лавлах зүйл гарвал 70105652 утсаар холбогдоно уу.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзэн тавдугаар сарын 3-нд тодорно  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй