Шууд Chart

Монгол Улсын цэргийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ үүргээ гүйцэтгэж эхэллээ

2023-01-24 16:55:47

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Xll ээлжийн цэргийн баг таван удаагийн нислэгээр ажиллагааны газар оронд шилжин байрласан бөгөөд тав дахь цуврааны цэргийн алба хаагчид 1 дүгээр сарын 20-ны өдөр үүрэг гүйцэтгэх ажиллагааны газар орондоо ирсэн юм. Энэ удаа дээрх бүрэлдэхүүнийг цэргийн багийн захирагчийн сургалт, соёл хүмүүжил эрхэлсэн орлогч дэд хурандаа П.Энхтайван ахалж ирснээр

Цэргийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж эхэлсэнтэй холбогдуулан цэргийн багийн захирагч хурандаа Н.Эрдэнэбаяр үүрэг чиглэл өгсөн бөгөөд хэлсэн үгэндээ “Бид бүхэн Эх орон, төр, ард түмнээ төлөөлөн Зэвсэгт хүчнийхээ өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг залгамжлан мөн өмнөх ээлжийн цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүний ололт амжилтыг улам бататгаж хүн нэг бүр дор бүрнээ хичээж, үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна бид бүхэнд амралт, чөлөөт цагаараа хувь хүний хөгжил, цэргийн хэргийн мэдлэг, дадлагад ур чадвараа хөгжүүлэх боломжууд нээлттэй байгаа” хэмээн онцлон дурдаж, бие бүрэлдэхүүний цаашдын үүрэг гүйцэтгэлтэд нь амжилт хүссэн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Монгол Улсын цэргийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ үүргээ гүйцэтгэж эхэллээ  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй