Шууд Chart

Эмэгтэй боксчид Бангкокоос зургаан медаль хүртлээ

2023-01-26 12:16:03

"Бангкок-2023" сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд болж Монгол Улсаас зургаан эмэгтэй боксчин медаль хүртлээ. Тодруулбал, бол 60 кг-д Төгсжаргалын Номин-Эрдэнэ, 63 кг-д Ганзоригийн Бадмаараг, 67 кг-д Мягмарсүрэнгийн Цэцэгдарь нар мөнгө, 48 кг-д Бейсинбейгийн Жанаргуль, 52 кг-д Алтанбекийн Хулан хүрэл медаль хүртсэн байна.

Түүнчлэн өнөөдөр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болох бөгөөд Оюунбаатарын Тулга 63.5 кг-ын жинд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эмэгтэй боксчид Бангкокоос зургаан медаль хүртлээ  
Үзсэн: 448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй