Шууд Chart

Нийслэлийн тэргүүний тариаланчид нэр дэвшигчдийг танилцууллаа

2023-01-27 15:22:39

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нийслэлийн тэргүүний тариаланч”-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан дараах тариаланчдыг танилцууллаа.  

Тэргүүний тариаланчаар:

  • Зоригтын ЭрдэнэчулуунХан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч. Тэрбээр жилд дунджаар 108 гаруй тонн хүнсний ногоо хураан авч, нийслэлийн хүн амын хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулдаг. Мөн жил бүр ургалтын хугацаанд 10 иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангахын зэрэгцээ ногоо тарьж ургуулах арга технологийг зааж сургадаг байна. 
  • Төмөрийн Ламчин.  Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч. Хорооныхоо 8 иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангаж ажилладаг бөгөөд хөрс боловсруулалт, хортон шавжтай тэмцэх, хог ургамал түүж устгах ажлуудыг хийж нийслэлийн иргэдийн хүн амын хүнсний хэрэгцээнд эх орны хөрсөнд тарьсан хүнсний бүтээгдэхүүнээр хангахад өөрийн хүч нэмрээ оруулсаар байна.
  • Жамбалын Нацагням. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны тариаланч. 2012 оноос хорооны 55 иргэнийг хамруулан ногоочдын бүлэг үүсгэн ажиллаж байгаа.  2015 онд хатаасан ногооны цех байгуулж, 8 төрлийн хүнсний ногоо, эмчилгээний бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж эхэлжээ.
  • “Хос мөнхжин” ХХК. Тус компани СХД-ийн нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн чацаргана, үхрийн нүд, монос, үрэл, долоогоно, лооль, өргөст хэмх, чинжүү, цагаан лууван, цо байцаа, төмс, хүнсний ногоо, мод үржүүлэг, бут суулгац, улаан лооль, төрөл бүрийн навчит ногоо, сонгино тариалж нийслэл болон хөдөө орон нутгийн ард иргэдийг чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажилладаг байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Нийслэлийн тэргүүний тариаланчид нэр дэвшигчдийг танилцууллаа   
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй