Шууд Chart

Шүхрийн үзүүлэх тоглолт хийх бэлтгэл хангана

2023-01-27 18:11:59

Хилийн цэргийн 0303 дугаар ангийн алба хаагчид “Solo” нислэг хийх чадвар эзэмших 30 хоногийн хугацаатай сургалтад анх удаа хамрагдлаа. Сургалтаар Нислэгийн үед дагаж мөрдөх үйл ажиллагааны журмыг чанд мөрдөн осол, зөрчилгүй идэвх санаачилгатай сургалтад хамрагдсаныг Монголын ханглайдинг, паралайдингийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Агаарын спортын "Шонхор" клубийн тэргүүн, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч багш А.Батдаваа цохон дурдлаа.

Цаашид Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойгоор шүхрийн үзүүлэх тоглолт хийх бэлтгэл хангах зорилго тавин ажиллаж байгаа аж.

Мөн дасгалжуулагч багш А.Батдавааг ХХЕГ-ын даргын тушаалаар "Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө" тэмдгээр шагнав гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.


Шүхрийн үзүүлэх тоглолт хийх бэлтгэл хангана  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй