Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Та бүхнийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай

2014-07-12 21:10:24

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. Тэрээр,

"Эрхэм хүндэт наадамчид аа,

Хүндэт зочид оо,

Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх газар шимээ дэлгэсэн наран зуны энэ өдрүүдэд Монгол түмэн маань үндэсний их баяр наадмаа өргөн сайхан ёслон тэмдэглэлээ.

Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, унаач хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс байлаа. Мэргэн харваачид маань ончтой, цэцтэй харвалаа. Даяар монголчуудын үндэсний их баяр наадам бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Монгол наадам бол монгол соёлын мөн чанар, мөчир салаа нь юм. Монголын түүх, монгол хүмүүний сэтгэлгээг монгол наадмаас тольдож болдгийг бид харууллаа.

Өнийн түүхээ өнөөгийн ололтоор бататгаж, өрнөх ирээдүйд улам ихийг бүтээх золбоо, зорилго, зориг бидэнд бий. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг нандигнаж, эвийн хүч, Шударга ёсыг эрхэмлэж, үүрэг хариуцлагыг ухамсарлан ухааны тэнхээг шавхан улс Монголоо хөгжүүлэх түүхэн цаг үед амьдарч байгаагаа ямагт санаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.           

Монгол түмний цэнгэл баярын хоймроос ирэх жилийн наадмыг хүлээн энэ жилийн баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя. Монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс, хийморь золбоотой байг.          

Та бүхнийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай." гэв.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Та бүхнийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай  
Үзсэн: 3097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-07-13 19:16
òýð ìºíõ õºõ òýíãýð ÷èíü òýãýýä áàòàëãààòàé èâýýõ þìóó.áàòàëãàà ãàðãàæ ºãººðýé íºõºð ìèíü
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-07-13 15:26
Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг ойлгосонгүй. Хонхны дуу, өчнөөн цэргүүд авцалдсангүй.Со..гийн санаа юу, дээдсийн тусгай захиалга уу?
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-07-13 15:19
Ерөнхийлөгч сайхан үг хэллээ. Харин монгол түмний үндэсний их баяр наадмын нээлтэн дээр Хонхны дуу зохисонгүй ээ. Ардчиллын өдрөөрөө л дуулдаг юм байгаа биз. Бас наадмын хаалтан дээр баахан цэргүүд орж ирдэг нь ч юув дээ.Ард түмэнд сайхан санагдаагүй л байх.
109.175.151.xxx [109.175.151.xxx] 2014-07-13 09:30
tegj baigaa saad batbayariin tusaar
101.222.234.xxx [101.222.234.xxx] 2014-07-13 01:29
Ard tumniig maani zuv bodlogotoi tur tetgexees bish xux tengeriig xaraad u bolox ve dee
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-07-12 22:06
Ард түмнийг хөх тэнгэр биш, төртөрийн тэргүүн та ивээх ёстой

Бидэнтэй нэгдээрэй