Шууд Chart

Чөлөөт бөхийн шигшээ дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд зодоглоно

2023-01-31 14:14:22

UWW-гийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхний “Zagreb open” хоёрдугаар сарын 2-5-нд Хорватын нийслэл Загребийн “Dom sportova sport hall”-д болно. Загребийн “Ranking Series”-т Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан гэсэн долоон тамирчин зодоглохоор эх орноосоо морджээ.

Түүнчлэн

Сонирхуулахад, Загребийн дэвжээнд Хассан Яздани (Иран), Кайл Снайдер (АНУ), Гено Петриашвили (Гүрж), Гажи Алиев (Азербайжан), Жейден Кокс (АНУ), Рави Кумар (Энэтхэг), Амирхоссейн Заре (Иран), Таймураз Салказанов (Словак), Юи Сүсаки (Япон), Хелен Марулис (АНУ) нарын дэлхийн шилдэг бөх хүч үзэх аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чөлөөт бөхийн шигшээ дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд зодоглоно  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй