Шууд Chart

Нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч нэг хүн нас баржээ

2023-02-02 10:43:29

“Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны нийтийн байранд гал гарч байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 1-нд 08:49 цагт бүртгэгджээ. Энэ мэдээллийн тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад дээрх нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч улмаар 50 настай, эмэгтэй “О” угаартан нас барж, 19 настай, эрэгтэй “М” угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Гал гарсан шалтгааныг тогтоохоор тус цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч нэг хүн нас баржээ  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй