Шууд Chart

Таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан жолоочийн биед халджээ

2023-02-02 10:54:19

“Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд шилжих шөнө бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь 1 дүгээр сарын 31-нд 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс “Тоёота” маркийн тээврийн хэрэгсэлд сууж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Таван буудлын орчимд хүргүүлсэн байна. Ийн “А” тээврийн хэрэгслийн жолооч 24 настай, эрэгтэй “З”-тэй

Замдаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд “Найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад хутгалчихлаа” гэж хэлээд хохирогчийг үлдээн гарч явахад нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Ташрамд дуулгахад, Хохирогч “З” эмнэлгийн тусламж үйлчилгээ аван эмчлүүлж байна.


Таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан жолоочийн биед халджээ  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй