Шууд Chart

Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ

2023-02-03 13:56:06

Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох "Zagreb open" тэмцээний хоёр дахь өдөр Монголын хоёр бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд  Энэтхэгийн Прутвираж Бабасахеб Патилыг 9:1-ээр ялж шагналын тавцанд зогсов.

Харин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал 50 кг-ын жингийн шөвгийн наймд дөрвөн олимпод дараалан медаль хүртсэн дэлхийн хоёр, Европын 10 удаагийн аварга Азербайжаны алдарт Мария Стадникт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй