Шууд Chart

Хорт хавдраар өвдөх эрсдлийг хэрхэн бууруулах вэ?

2023-02-06 09:18:05

ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраад өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ. Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаараа нэгдүгээрт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байна.

ДЭМБ-ын статистик мэдээлэлд зонхилох байрлалын хорт хавдрын өвчлөлд хөх, түрүү булчирхай, уушиг, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүүний хорт хавдрууд байна.

Монгол Улсын хүн амын дунд 2021 онд 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн ба зонхилон байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушиг гуурсан хоолой хорт хавдар 7.5 хувь, улаан хоолой 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувь, нийт хорт хавдрын 67.2 хувь-ийг дээрх хорт хавдрууд эзэлж байна.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд:

- Эрүүл хүнс сонго
- Идэвхтэй хөдөлгөөн хий
- Тамхинаас гар
- Архины хэрэглээг багасга
- Нарны хурц тусгалаас зайлсхий
- Эрт илрүүлэгт хамрагд
- Хавдрын шинж тэмдэгийг тань
- Элэгний В, хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэ.


Хорт хавдраар өвдөх эрсдлийг хэрхэн бууруулах вэ?  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй