Шууд Chart

“Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

2023-02-06 13:17:06

Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын нийгэмлэгийн

“Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Өсвөрийн байгаль хамгаалагч - 2023” хөтөлбөрт сонгон шалгарсан оролцогчид байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг интерактив, практикт суурилсан хичээлээр дамжуулан судалж, багаараа бичил төсөл хэрэгжүүлснээр төрөл бүрийн ур чадварт суралцаж, ногоон дэлхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулах юм.

Энэ удаагийн хөтөлбөр 2023 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн гурван сарын турш “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд ням гарагийн өглөө бүр явагдана. Зарим өдөр шувуу ажиглах, музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах, мэргэжил сонголт зэрэг сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан өөр газарт хичээл явагдах бөгөөд хөтөлбөрт тэнцсэн оролцогчдод тухайн үед нь мэдэгдэх юм байна. 

Уг хөтөлбөрт хамрагдсанаар:

- Уур амьсгалын өөрчлөлт

- Ус, хөрс, агаарын бохирдол

- Ховордсон амьтад

- Хог хаягдал зэрэг сэдвийг судлахаас гадна салбар салбарын мэргэжилтнүүдээс суралцан, багаар хамтран ажиллах боломж нээгдэх аж. Тус хөтөлбөр ЕБС-ийн өөрийгөө хөгжүүлэх, нийгэм, байгаль орчиндоо эерэг нөлөө үзүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй 12-16 настай сурагчдад нээлттэй.

Хөтөлбөрт https://forms.gle/GnmdD78yd5HET8rQ8 холбоосоор орж бүртгүүлэх бөгөөд өргөдлийг 2023 оны 2 дугаар сарын 19-ний 23:59 цагаас өмнө хүлээн авах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ  
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй