Шууд Chart

БНСУ-д "Чонволдэбурим" буюу Тэргэл сарны баярын өдөр болж өнгөрлөө

2023-02-07 09:18:39

Билгийн тооллын 1 дүгээр сарын 15-ны өдөр бүтэн сар гарахад "Чонволдэбурим" хэмээх үндэсний баяр наадмаа хийдэг.

Энэ өдөр газар тариалан эхэлснийг зарлаж, ард иргэд нь цуглан үндэснийхээ тоглоом наадгайгаар нааддаг байна. Мөн үндэснийхээ хоол ундыг идэхээс гадна галын наадам хийж, 15-ны бүтэн саранд хүслээ залбирдаг.

Ковидын улмаас 4 жилийн хугацаанд зогсонги байдалд байсан Тэргэл сарны баяр энэ жил маш өргөн хүрээтэйгээр болж өнгөрлөө.

Өнгөрсөн амралтын өдөр БНСУ-ын өнцөг булан бүрт Чонволдэбурим баяр болж, ард иргэд нь энэ ондоо ногоо тариа элбэг байхыг бэлгэшээн, бүтэн саранд хүслээ шивнэн өнгөрүүллээ.

“Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


БНСУ-д "Чонволдэбурим" буюу Тэргэл сарны баярын өдөр болж өнгөрлөө  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй