Шууд Chart

НҮБ: 2022 он бол Умард Солонгосын виртуал хөрөнгийн хулгайн хамгийн оргил үе байлаа

2023-02-07 16:42:55

Умард Солонгосын засаг захиргаатай холбоотой хакерууд өнгөрсөн онд 630 саяас 1 тэрбум долларын виртуал хөрөнгө, кибер валют хулгайлсан гэж НҮБ-ын тусгай илтгэлд тэмдэглэжээ.

“Криптовалютын сүүлийн саруудын үнийн өөрчлөлт энэ үнэлгээнд нөлөөлсөн. Гэхдээ 2022 он бол Умард Солонгосын виртуал хөрөнгийн хулгайн хамгийн оргил үе байлаа” гэж НҮБ-ын тайланд бичжээ.

Ихэнх кибер халдлагыг Умард Солонгосын Тагнуулын ерөнхий газартай холбоотой бүлгүүд үйлдсэн байна.

БНАСАУ-ын төрөөс удирддаг хакерууд сүүлийн 6 жилийн хугацаанд нийт 1.2 тэрбум орчим долларын онлайн хөрөнгийг булаан авч чадсан гэжээ.

Түүнчлэн хулгайлсан хөрөнгөө Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашигласан. Өнгөрсөн онд тус улс баллистик 73 пуужин хөөргөж, цөмийн зэвсгээр илүү их заналхийлэх болсон нь үүнтэй холбоотой гэж НҮБ зарлажээ. 


НҮБ: 2022 он бол Умард Солонгосын виртуал хөрөнгийн хулгайн хамгийн оргил үе байлаа  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй