Шууд Chart

Цагдаагийн байгууллага тав дахь “Хүүхдэд ээлтэй өрөө”-г хүлээн авлаа

2023-02-08 10:01:53

Монгол Улс, Америкийн нэгдсэн улсын хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны байранд тохижуулсан “Хүүхдэд ээлтэй өрөө”-ний нээлт өчигдөр /2023.02.07/ боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал эрхэлсэн орлогч дарга Узра Зэяа, АНУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг нар оролцлоо.

Дээрх гэрээний хүрээнд 2022 онд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр тоноглогдсон өрөөг тохижуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгч байсан. Ийн

Гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхэдтэй ярилцлага хийх, мэдүүлэг авах үед хүүхэд таагүй үйл явдлыг эргэн санах шаардлагатай болж дахин цочролд орох эрсдэлтэй байдаг тул тус өрөө үүнээс сэргийлэх, хүүхдийн сэтгэл санааг амар амгалан, аюулгүй тайван байлгаж, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.


Цагдаагийн байгууллага тав дахь “Хүүхдэд ээлтэй өрөө”-г хүлээн авлаа  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй