Шууд Chart

Өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад тус наадмын бэлгэдэл арсланг хадгалуулна

2023-02-09 13:05:26

Монголын бүх ард түмний XVI өвлийн спортын наадмын бэлгэдэл арсланг Эрдэнэт хотын “Хамтдаа урлая” урлангийн 15 гар урлаач ээж аймаг, орон нутгийнхаа онцлогийг шингээж урлажээ. Ээжүүдийн урласан 210 ширхэг нэхмэл арсланг өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад дурсгал болгон хадгалуулах юм.

Сонирхуулахад, Тус наадмын бэлгэдэл арслангийн их биеийг шаргал, ногоон өнгөөр урласан нь шар өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг төлөөлүүлжээ. Мөн арслангийн энгэрийн туузанд Орхон аймгийн болон өвлийн спортын наадмын логог шигтгэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад тус наадмын бэлгэдэл арсланг хадгалуулна  
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй