Шууд Chart

Финлянд, Швед улсыг эвсэлдээ хурдан нэгтгэх хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдсэн байна

2023-02-09 15:59:41

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг лхагва гарагт Вашингтонд айлчилж, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан байна.

Тэрбээр Нэгдсэн улс, Европын харилцааг ойртуулах зорилгоор энэ айлчлалаа хийжээ.

Йенс Столтенберг “Өнөөгийн энэ аюултай, өрсөлдөөнтэй дэлхий ертөнцөд бид батлан хамгаалах чадавхиа үргэлжлүүлэн бэхжүүлж, батлан хамгаалах зардлаа цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ бол одоо бидний хийж байгаа зүйл” гэж ярьсан байна. Харин Энтони Блинкен “Манай эвсэл НАТО-г ирээдүйд нийцүүлэх стратегийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээжээ.

Талууд Финлянд, Швед улсыг эвсэлдээ аль болох хурдан хүлээж авах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга нар мөн Хятадын бөмбөлгийн талаар хэлэлцсэн байна.

“Европын удирдлагууд ч мөн Хятадын тандалтын бөмбөлөг, хиймэл дагуул, кибер аюул заналхийллээс хамгаалах хэрэгтэй болж байна” гэж Йенс Столтенберг ярьсан байна. 

 


Финлянд, Швед улсыг эвсэлдээ хурдан нэгтгэх хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдсэн байна  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй