Шууд Chart

Умард Солонгост цэргийн сүрт жагсаал болжээ

2023-02-09 16:06:47

Умард Солонгосын удирдлагууд зэвсэгт хүчнийхээ 75 жилийн ойг тохиолдуулан цэргийн сүрт жагсаал зохион байгуулжээ.

Цэргийн жагсаал Пёнъян хотод лхагва гарагийн орой болсон хэмээн "Ионхап" агентлаг Өмнөд Солонгосын цэргийн удирдлагуудын мэдээлснийг, мөн Умардын төв мэдээний агентлагийн нийтэлсэн гэрэл зургийг эш татан мэдээлж байна.

Жагсаалд Умардын удирдагч Ким Жон Ун оролцсон ч, үг хэлсэн эсэх нь тодорхойгүй байна. 20 мянган цэрэг дайчлагдсан хэмээн Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Мөн Америкийн сансрын технологийн төвөөс гаргасан сансрын хиймэл дагуулын зургаар Пёнъян энэ удаа "Хвансон 17" тив хоорондын баллистик пуужин гэх мэт шинэ зэвсгүүдээ танилцуулсан байна.

Зарим пуужингууд нь ялгагдаагүй ч, жагсаалын үеэр үзүүлсэн пуужингуудын дотор Умардын саяхан ажиллагаанд оруулсан хатуу түлшээр ажилладаг пуужин багтсан байж мэдэх юм хэмээн зарим шинжээч үзэж байна.

Ким Жон Ун 2011 онд эцгээ өөд болсноос хойш 13 удаа цэргийн жагсаал хийж байсны нэг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байлаа. Тухайн үед БНАСАУ тус улсын Ардын хувьсгалт Арми байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэж байсан юм.


Умард Солонгост цэргийн сүрт жагсаал болжээ   
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй