Шууд Chart

Германы канцлер асан Ангела Меркель ЮНЕСКО-гийн энх тайвны шагнал хүртжээ

2023-02-09 16:17:09

Германы канцлер асан Ангела Меркель улс оронд нь өрнөсөн эсэргүүцэл, Европын холбооны бусад түншүүдийнхээ дургүйцлээс үл хамааран 1.2 сая гаруй дүрвэгч хүлээж авсан хэмээн ЮНЕСКО-гийн энх тайвны шагнал хүртжээ. Тэрбээр шагналаа лхагва гарагт Бүгд Найрамдах Кот-д'Ивуар Улсад хүлээн авсан байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны байгууллага түүнийг 2015-2016 оны хооронд Сири, Ирак, Афганистан, Эритрей улсуудаас дүрвэгчид хямралаас зугтах үеэр улс төрийн зориг гаргасан хэмээжээ.

Мөн шагнал гардуулах шүүгчдийн бүрэлдэхүүний Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналтан Денис Муквеге “Бид хямралын үед зөвхөн өөрийнхөө төдийгүй бусдын эрхийг хамгаалах ёстой гэдгийг та олон нийт, шийдвэр гаргагчдад харуулсан, улс болгон урьд өмнөхөөсөө илүүтэйгээр ямар ч ялгаварлан гадуурхалгүйгээр хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах нь хэрэгтэй байна” хэмээн Ангела Меркелийг магтсан байна.

Өдгөө 68 настай Ангела Меркель Герман улсыг 16 жил удирдаж, 2021 оны 12 дугаар сард тус улсын өнөөгийн канцлер Олаф Шольц-д ажлаа хүлээлгэн өгснөөс хойш НҮБ-ын дүрвэгчдийн агентлагийн шагналыг мөн хүлээж аваад байна.

Түүний улс төрийн дурсамж 2024 онд хэвлэгдэх юм байна.


Германы канцлер асан Ангела Меркель ЮНЕСКО-гийн энх тайвны шагнал хүртжээ  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй