
Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиар “үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэдэг нь эрчим хүчний жилийн хэрэглээ нь Засгийн газрын тогтоосон босго хэмжээнээс давсан хэрэглээ бүхий иргэн, хуулийн этгээдийг гэж тодорхойлсон ба тэдгээр нь цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үүрэг хүлээдэг.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үүрэг хүлээсэн 197 байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар сүүлийн 4 жилд нийт 294 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэмнэсэн тооцооллыг гаргаад байна.
Энэхүү эрчим хүчний хэмнэлтийг цаашид нэмэгдүүлэх замаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний чадлын дутагдлыг тодорхой хэмжээнд нөхөх боломжтой юм.
“Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг дэмжлээ | ||
Үзсэн: 547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.