Шууд Chart

Украины Ерөнхийлөгч Европын холбооноос илүү дэвшилтэт зэвсэг хүсчээ

2023-02-10 12:48:20

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Европын холбооноос илүү дэвшилтэт зэвсэг хүсч, гишүүнчлэлийн асуудлаар нь шийдвэр гаргахыг уриалжээ.

Володимир Зеленский Лондон, Парист айлчилсныхаа дараа Брююсель хотод очиж, Евро парламентад үг хэлж, Европын холбооны дээд хэмжээний хуралд оролцсон байна.

Тэрбээр Европын 27 улсын удирдагчдад хандан Украин улсыг өнөөг хүртэл дэмжсэнд нь талархаж байгаагаа илэрхийлсэн ч, холын тусгалын пуужин зэрэг илүү дэвшилтэт зэвсэг хүсч байгаагаа хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Мөн Европын холбоонд хурдан элсэх эрмэлзэлтэй гэдгээ дахин илэрхийлж, уг хүсэлтийг энэ жилдээ багтан хэлэлцэж эхлэх хэрэгтэй байна гэсэн байна.

Володимр Зеленский “Украиндаа би ямар ч үр дүнгүй буцаж очих эрхгүй” хэмээн хэлснийг өрнөдийн хэвлэлүүд онцлон мэдээлээд, “Гэвч тэрбээр хөдлөшгүй дэмжлэг үзүүлэх тухай шинэ амлалтаас өөр зүйлгүй буцах шинжтэй байна” гэж бичиж байна.

Өрнөдийн хэвлэлд бичсэнээр, Европын комисс Украины гишүүнчлэлийн хүсэлттэй холбоотойгоор тус улсад өгсөн үүрэг даалгаварт нь ахиц дэвшил гарсан эсэхийг үнэлсэн үнэлгээг хавар, намар амаар болон бичгээр гэсэн хоёр хэлбэрээр танилцуулахаар төлөвлөж буй юм байна.

Гэвч Комиссын ерөнхийлөгч Урсула Фон дер Ляйнь “Ахиц дэвшил гаргах тал дээр комисс Украины Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. Киев энэ тал дээр мэргэжлийн байгааг харахад сэтгэл хангалуун байна” гээд “Гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэх тогтсон хугацаа байдаггүй. Энэ бол тухайн улс орны ур чадвар, гавьяа зүтгэлд тулгуурласан үйл явц” гэж Украинд айлчлах үеэрээ хэлсэн тайлбараа дахин давтжээ.


Украины Ерөнхийлөгч Европын холбооноос илүү дэвшилтэт зэвсэг хүсчээ  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй