Шууд Chart

ОХУ-ын ерөнхийлөгч энэ сарын 21-ний өдөр ард түмэндээ хандаж үг хэлнэ

2023-02-13 15:55:06

ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин энэ 2 дугаар сарын 21-нд тус улсын парламентад үг хэлнэ хэмээн Кремль мэдэгджээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баасан гарагт мэдээлсэн байна.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаачлан, Путины энэ мэдэгдэл түүнийг өнгөрсөн оны 2 дугаар сарын 24-нд Украйнд довтлох тушаал өгснөөс хойших анхны мэдэгдэл болох юм.

ОХУ-ын төрийн тэргүүн жил бүр засгийн газрын болон парламентын гишүүддээ тус улсын дотоод, гадаад бодлогын талаар мэдээлэл өгч, үг хэлдэг. Энэ удаа Путин Украинд явуулж буй ажиллагааныхаа талаар дурдана гэсэн хүлээлт байна. Ингэхдээ тэрээр нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлох бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Энэ зуурт Оросын хөлсний цэргүүд Бахмут хотоос хойд зүгт хэдхэн км-ийн зайтай Красная Гора гэдэг жижиг суурин газрыг эзэлсэн гэж Вагнер групп ням гарагт мэдэгдсэн байна. Оросын хүчин сүүлийн хэдэн 7 хоногийн турш Бахмутыг эзэлж авахаар тулалдсаны дүнд Украин цэргүүдийн хангамжид чухал үүрэг гүйцэтгэдэг хэд хэдэн замыг хаасныг өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.


ОХУ-ын ерөнхийлөгч энэ сарын 21-ний өдөр ард түмэндээ хандаж үг хэлнэ  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй