Шууд Chart

МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

2023-02-13 16:50:53

Монголын үндэсний олон нийтийн радио 89, Монголын үндэсний олон нийтийн телевиз 56 дахь жилдээ сонсогч, үзэгч олондоо цаг үеийн мэдээ мэдээлэл болон салбар бүрийн нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг хүргэж, Монгол Улсынхаа түүхийг тэмдэглэн авч үлдэж, монгол өв, соёлоо дэлхий дахинд сурталчилж байна.

Түүнчлэн өнөөдөр дэлхий нийтээрээ “Дэлхийн радиогийн өдөр”-ийг 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ өдөр Түүнчлэн ахмад удирдлага, уран бүтээлчид, инженер техникийн болон бусад ажилтнууд өнөөдөр төрөлх байгууллагадаа ирж, уран бүтээл, ажилласан он жилүүдээ дурсан ярилцлаа.

Мөн урилгаар ирсэн уран бүтээлчид ардын урлагийн дуу, хөгжим сонордуулж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар ахмадууддаа байгууллагын болон захирлын бэлгийг гардуулж өглөө.

Ташрамд дуулгахад, ЮНЕСКО-оос энэ онд “Дэлхийн радиогийн өдөр”-ийг “Радио ба энх тайван” сэдвийн дор тэмдэглэхийг уриалсны дагуу өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй