
Цагдаа нар Япон улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн хэргийн мөрдлөгийг дуусгаж, прокурорт шилжүүлжээ.
Япон улсын Нара мужийн цагдаа нар тус улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн хэргийн мөрдлөгийг дуусгаж, нэмэлт ял тусгасан баримтаа прокурорт танилцуулжээ.
Энэ хэргийг үйлдсэн нь тодорхой болоод байгаа Ямагами Тэцуяа гэгч эрийг мөрдөгчид “Абэг буудаж хөнөөхөөсөө нэг өдрийн өмнө Нара мужийн Нэгдлийн сүм нэртэй шашны байгууллагын барилга руу буудсан, хууль бусаар гэртээ галт зэвсэг үйлдвэрлэж, гар хийцийн зургаан буу эзэмшсэн, мөн нийтийн албаны сонгуулийн хууль зөрчсөн” гэж сэжиглэн буруутгажээ.
Тэд тусгасан ял шийтгэлийнхээ баримтыг даваа гарагт прокурорт шилжүүлсэн байна. Ингэхдээ Нара мужийн цагдаагийн газрын удирдлага, Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн хэрэгт эмгэнэл илэрхийлж, ард иргэдийнхээ итгэлийг эргүүлэн татахын төлөө хамтдаа зүтгэнэ гэж мэдэгджээ.
42 настай Ямагами Тэцуяа сүмийн барилга руу буудсан талаараа цагдаа нарт мэдүүлэхдээ, ээж нь тэр сүмд их хэмжээний хандив өгсөн учраас өшөө хорслоо авч барилга руу нь буудсан гэж мэдүүлсэн байна.
Хэрэгтэн 2022 оны долоодугаар сарын 8-ны өдөр Япон улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзог буудаж, амийг нь хөнөөснийхөө дараа санаатай аллага, зэвсгийн хяналтын хууль зөрчсөн хэргээр буруутгагдсан.
Цагдаа нар түүнийг өөр хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж мөрдлөгөө үргэлжлүүлж байсан юм.
Абэ Шинзог хөнөөсөн хэргийн мөрдлөгийг дуусгаж, прокурорт шилжүүлжээ | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.