
Дубай хот ойрын гурван жилийн дотор агаарын таксигаар үйлчилж эхэлнэ гэж Арабын Нэгдсэн Эмират улсын Дэд Ерөнхийлөгч Шейх Мохаммед бин Рашид мэдэгджээ.
Нисдэг таксины буудлуудын загвар тус улсад болсон дэлхийн улс орнуудын Засгийн газрын дээд хэмжээний хурлаар батлагдсан гэж тэрбээр "твиттер" хуудсандаа бичээд, 2026 он гэхэд босоо чиглэлд эгц хөөрч, газарддаг цахилгаан тээврийн хэрэгслийг ажиллуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Ингэснээр Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хот, хотын олон улсын нисэх буудлаа, хотын төв, Персийн буланд орших Палм Жумейра арал, Дубай Марина хоттой холбосон нисдэг таксины сүлжээ бүхий дэлхийн хамгийн анхны хот болох гэж байна.
Нисдэг таксинууд зорчигчдодоо саадгүйгээр нэг цэгээс нөгөөд хүрэх, утаагүй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан үйлчилгээ үзүүлнэ гэж Арабын хэвлэлд бичсэн байна.
Мөн такси бүрт нэг нисгэгч, дөрвөн зорчигчийн хэсэг байх бөгөөд энэ тээврийн хэрэгсэл 241 км-ийн хүрээнд 300 км/цагийн хурдаар нисэх юм байна.
Дубайд нисдэг машин гэдэг ойлголт шинэ зүйл биш. Өнгөрсөн 10 дугаар сард Хятадын нисдэг машины "Икспен" компани Дубайд болсон нэг үзэсгэлэнгийн үеэр хоёр хүний суудалтай цахилгаан нисдэг машин танилцуулжээ.
Арабын Нэгдсэн Эмират улс 2026 он гэхэд нисдэг таксигаар үйлчлэхээр төлөвлөжээ | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.