Шууд Chart

"Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын нээлт боллоо

2023-02-14 14:59:51

Уг редакцтай хамтран ажилласнаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай редактортай хамтран ажиллаж, онц сонирхолтой өнцгөөс чанартай бүтээл гаргах ур чадвараа нэмэгдүүлнэ. Мөн бүтээлийн урамшуулал авахаас гадна сар бүр нэг сая төгрөгийн шагналтай шилдэг бүтээлийн уралдаанд оролцох боломжтой аж.

“Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын нээлт өчигдөр болсон бөгөөд энэ оны II-VI сарын хооронд сар бүр тодорхой сэдвийн хүрээнд сэтгүүлчдээс нийт 15 бүтээлийн санал хүлээн авч, редакторын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм байна. Түүнчлэн бүтээлийг тухайн сэтгүүлчийн ажиллаж буй хэвлэл мэдээллийн сувгаас гадна tentsuu.mn, “Мэдрэмжтэй мэдээлье” пэйжээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. 

Мөн сар бүр нэг шилдэг бүтээл сонгон шалгаруулж, нэг сая төгрөгийн урамшуулал олгохоос гадна сар бүрийн шалгарсан 15 бүтээл 50-150 мянган төгрөгийн урамшуулалтай аж.

Ташрамд дуулгахад, “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын энэ сарын сэдэв “Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал" бөгөөд сэтгүүлч, чөлөөт нийтлэлчид энэ сарын 15-ны буюу маргаашийн 15:00 цагаас өмнө https://forms.gle/qQfpAUNZRWc4NnR56 линкээр бүтээлийнхээ санааг илгээх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын нээлт боллоо  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй