Шууд Chart

НАТО: Оросын хүчин довтолгоогоо эрчимжүүлж эхэлсэн

2023-02-14 16:23:17

Оросын хүчин довтолгоогоо эрчимжүүлж эхэлсэн гэж Украины албаны хүмүүс болон НАТО мэдээлж байна.

Украины зүүн бүсийн Бахмут хот Оросын артиллерын ширүүн цохилттой нүүр тулж байна гэж нутгийн удирдлагууд мэдээлснийг НАТО-гийн удирдлага баталжээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ талаар ярихдаа, Оросын талыг нэмэлтээр цэрэг, зэвсэг илгээж байна гээд энэ бол шинэ довтолгооны эхлэл хэмээжээ.

Украины цэргийн удирдах албаныхны мэдээлснээр, тус улсын цэргүүд Оросын талын газрын шинэ довтолгоог, ширүүн галын дор эсэргүүцэн хамгаалж байна.

Ингэхдээ Украины хүчин Харьков мужийн нэг суурин болон Луганск мужийн тав, Донецк мужийн зургаан суурин, Бахмут орчимд Оросын довтолгоог няцаасан гэж тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий штаб мягмар гарагт мэдээллээ.

Мөн Бахмутад байршлаа бэхжүүлж, зөвхөн цэргийнхнийг энэ хотод нэвтрэхийг зөвшөөрч байгаа гэж тэндхийн цэргийн ангийн командлагч даваа гарагт ярьсан байна.


НАТО: Оросын хүчин довтолгоогоо эрчимжүүлж эхэлсэн  
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Номио [127.0.0.xxx] 2023-02-14 17:20
Энэ путины тэнэглэл дуусашгүй. Дуусах цаг нь болсон учраас замбраагүй дайн хийж эхлэв.

Бидэнтэй нэгдээрэй