Шууд Chart

Сири улс яаралтай тусламж нэвтрүүлэх хилийн 2 гарц нэмж нээхийг зөвшөөрчээ

2023-02-14 16:26:37

Сири улс яаралтай тусламж нэвтрүүлэх хилийн хоёр гарц нэмж нээхийг зөвшөөрчээ.

Сирийн эрх баригчид тус улсын баруун хойд хэсэгт зэвсэгт босогчдын мэдэлд байдаг газрын иргэдэд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд Турк улстай хиллэдэг гарцуудаа нэмж нээхээр болжээ.

Даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч Башар Асад НҮБ-ын яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Грифитстэй уулзсан байна.

Грифитс Асадыг “Гурван сарын хугацаанд хилийн хоёр боомтоо нэмж нээхээр тохиролцсон” гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн интернетээр болсон шуурхай хуралд мэдээлжээ.

Үүнээс өмнөд НҮБ Сирид хилийн ганцхан гарцаар тусламж хүргэх эрхтэй байсан нь босогчдын мэдэлд байдаг газрын иргэдэд тусламж хүрэхгүй удаашрах шалтгаан болж байсан юм.

Харин одоо тэнд нэмэлт тусламж хурдан хүргэх боломжтой болж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш мэдэгджээ.


Сири улс яаралтай тусламж нэвтрүүлэх хилийн 2 гарц нэмж нээхийг зөвшөөрчээ  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй