Шууд Chart

Монголын 18 жүдоч “Их дуулга”-д зодоглоно

2023-02-15 17:07:13

Монголын жүдочид Парисын “Их дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Ийн Израилд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдоч барилдана.

Сонирхуулахад, Монголын жүдогийн баг тамирчдаас өнгөрсөн жил зохион байгуулагдсан Тель-Авивын “Их дуулга” тэмцээнд Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль хүртсэн билээ. Харин энэ удаагийн Тель-Авивын “Их дуулга” тэмцээнд Монголын дараах жүдоч зодоглоно.

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Б.Сүхбат

66 кг: Л.Өнөболд

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир

90 кг: Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг

52 кг: М.Нандин-Эрдэнэ

57 кг: О.Оюунчимэг

63 кг: Д.Есүй

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн

+78 кг: Д.Номинзул.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын 18 жүдоч “Их дуулга”-д зодоглоно  
Үзсэн: 2310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-02-18 02:39
Женко тур бюрогийн шугамаар яваа жуулчид, аялалын хетелберт нь жудогийн тэмцээн узэх, сайн уйлсийн аяны хурээнд жудогийн дэвжээ цэвэрлэх зэрэг багтсан болой

Бидэнтэй нэгдээрэй