Шууд Chart

Турк улс 50 мянга гаруй байшин барилгаа нураах хэрэгтэй гэж үзжээ

2023-02-16 09:56:03

Турк улс 50 мянга гаруй байшин барилгаа нураах хэрэгтэй гэж үзжээ. Турк улсын Засгийн газрын мэдээлснээр тус улс гамшигт өртсөн мужуудынхаа 50 мянга гаруй байшин барилгыг яаралтай нураах шаардлагатай гэж үзсэн байна. Учир нь газар хөдөлсний улмаас тэдгээр барилга ноцтой хэмжээгээр сүйдсэн тул нурах эрсдэлтэй болжээ.

Туркийн Засгийн газар тус улсын гамшигт өртсөн 10 мужийн 387 мянга 300 орчим барилгад хохирлын үнэлгээ хийснээ лхагва гарагт танилцуулсан байна.

50 мянга орчим байшин барилгыг яаралтай нураах шаардлагатай гэж мэдээлсний 11900 орчим нь Газиантеп мужид, 11 мянга орчим нь Хатай, 10800 орчим байшин Кахраманмараш, 6600 орчим барилга Малатья мужид нурах эрсдэлтэй гэж бүртгэгдсэн байна.

Туркийн Засгийн газар эдгээр барилгыг яаралтай устгана гэж мэдэгджээ.


Турк улс 50 мянга гаруй байшин барилгаа нураах хэрэгтэй гэж үзжээ  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй