
ДЭМБ сармагчны цэцэг өвчин буюу эмпокст авсан дэлхийн эрүүл мэндийн салбарын онц байдлын дэглэмийг сунгажээ.
Эмпокс өвчний дэгдэлт олон улсын анхаарлыг татаж буй эрүүл мэндийн салбар дахь онц байдлын дэглэмд хэвээр үлдсэн гэж лхагва гарагт ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус мэдэгдсэн байна.
Баасан гарагт Эмпокс өвчний хороо хуралдаад ийм шийдвэр гаргасан, үүнийг Тедрос Аданом Гебрейсус өөрөө ч хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Дэлхий даяар эмпокс өвчний халдвар, шинэ тохиолдлын тоо буурах хандлагатай байна. Гэхдээ 30 гаруй орноос шинэ халдварын тохиолдлын мэдээлэл иржээ.
Үүний зэрэгцээ зарим бүсэд энэ өвчний талаарх бүрэн мэдээлэл алга байна. Тиймээс дэлхийн бүх улс орныг сармагчны цэцэг буюу эмпокс өвчнийг ажиглалтдаа байлгахыг ДЭМБ уриалж байна.
ДЭМБ эмпоксоор өнгөрсөн оны 11 дүгээр сард онц байдал зарласан юм. Тус байгууллагын статистикаар өнгөрсөн онд дэлхийн 109 улсад энэ өвчний 77 мянга орчим тохиолдол илэрч, 36 хүн нас баржээ.
Эмпокс нь ихэвчлэн Африкийн төв, баруун хэсгийн алслагдмал бүсүүдэд гардаг, ховор төрлийн вирусний халдварт өвчин. Энэ өвчин амьтнаас хүнд дамжсан анхны тохиолдол 1970 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад бүртгэгдсэн түүхтэй.
Вирус мэрэгч, сармагчин зэрэг зэрлэг амьтнаас хүнд дамждаг, хүнээс хүнд халдварлах нь хязгаарлагдмал гэж ДЭМБ мэдээлдэг байна.
Эмпоксийн дэгдэлтийн үед нас баралтын коэффициент 1-10 хувьтай байдаг. Гэхдээ нас баралтын ихэнх тохиолдол нь залуучууд байдаг.
Эмпокс өвчний эсрэг тусгай вакцин байхгүй ч энгийн салхин цэцгийн эсрэг вакцин 85 хувьтай хамгаалдаг байна.
ДЭМБ сармагчны цэцэг өвчний онц байдлын дэглэмийг сунгажээ | ||
Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.