
ДЭМБ Хятадаас мэдээлэл цуглуулахад асуудалтай байгаатай холбогдуулан коронавирусний гарал үүслийн талаарх мөрдлөг шалгалтаа цаашид зогсоохоор болжээ. Энэ тухай тус байгууллагын төлөөлөгч Мария ван Керкхове мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус вирусний талаарх мэдээллээ хуваалцахыг уриалж, Хятадын албаны хүмүүстэй харилцаа холбоогоо үргэлжлүүлж байгаа гэнэ.
ДЭМБ-ын ажилтнууд түүнчлэн хамтын ажиллагаагаа дэмжихийн тулд Хятадын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвтэй хүртэл холбогджээ.
Гэсэн хэдий ч "Ковид-19" өвчний эх үүсвэрийн тухай шаардлагатай мэдээлэл цуглуулахад маш их цаг хугацаа зарцуулж байна гэжээ.
Ерөнхийдөө эрдэмтэд цаашдын дэгдэлтээс сэргийлэхийн тулд хангалттай мэдээлэлтэй болж чадсан гэж Мария ван Керкхове онцолсон байна.
Мягмар гарагт АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим "Ковид-19"-ийн гарал үүслийн талаарх мөрдлөг шалгалтаа эхэлснээ зарласан байна.
Дэлхийд "Ковид-19" цар тахал эхэлсэн цагаас хойш 700 сая орчим хүн халдварт өртөж, долоон сая хүн энэ өвчнөөр нас баржээ.
ДЭМБ Хятадаас мэдээлэл цуглуулах хүндрэлтэй байгаа тул коронавирусний гарал үүслийн талаарх мөрдлөг шалгалтаа зогсоох болжээ | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.