Шууд Chart

Халимаг улсын төв телевизийн удирдлага МҮОНРТ-д зочиллоо

2023-02-16 15:25:15

ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын Халимаг төв телевизийн захирал Гросул Гиляна Владимировна, ерөнхий редактор Надбитова Тамара Тюндяевна болон “Ойрад түмэн” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Батсүх нар өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд зочиллоо. Дээрх зочдыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Тамгын газрын дарга Л.Мандах, Нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, найруулагч Б.Нямхүү нар хүлээн авч ажил хэргийн уулзалт хийлээ.

Уг уулзалтаар

Ташрамд дуулгахад, МҮОНРТ өнгөрсөн жилүүдэд дэлхийн улс орнуудын NHK, DW, BBC зэрэг олон нийтийн радио, телевизтэй хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх чиглэлээр ажилласан бөгөөд энэ онд ч мөн гадаад харилцаагаа өргөжүүлж байна. Түүнчлэн МҮОНРТ-ийн уран бүтээлийг баг БНХАУ-д очиж өвөр монголчууд, ОХУ-д очиж буриад, тува, халимаг үндэстний төлөөлөлтэй уулзан учирч ярилцлага, сурвалжилгууд бэлтгэсэн бөгөөд Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум болон дэлхий дахинаа тархан суугаа монголчууддаа энэ сар шинийн баяраар цэнхэр дэлгэцээр хүргэхээр ажиллаж байна. Цаашлаад ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улс, Буриад улсын төв телевиз болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай контент солилцох, хамтарсан уран бүтээл туурвихаар зорьж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Халимаг улсын төв телевизийн удирдлага МҮОНРТ-д зочиллоо  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй