
Никарагуа улс тус улсын эрх баригчдыг эсэргүүцдэг зохиолч, сэтгүүлч, улс төрийн идэвхтнүүд гэсэн 94 хүний иргэний харьяаллыг хурааж, хүчингүй болгосон байна.
Энэ хүмүүс “Урвагчид, тэд хөрөнгөө хураалгана” хэмээн Төв Америкийн энэ улсын давж заалдах шатны шүүх лхагва гарагт мэдэгдсэн байна.
Мөн тэд худал мэдээлэл тараасан, үндэсний эв нэгдлийг алдагдуулахын тулд үгсэн хуйвалдсан хэмээжээ.
Шүүхээс жагсаасан нэрсийн олонх нь хоёр жилийн өмнөөс тус улсын Ерөнхийлөгч Даниел Ортега сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийг баривчилж эхлэх үеэр улс орноо орхин зугтсан байна.
Тэднийг шүүхээс оргодол гэж зарлаад байжээ. Харин Никарагуа улсдаа үлдсэн бусад хүмүүст юу болох вэ гэдэг нь одоогоор тодоорхойгүй байна.
Шинжээчид, хуульч, эрхзүйчид болон хүний эрхийн идэвхтнүүд шүүхийн энэ шийдвэрийг урьд өмнө байгаагүй, олон улсын хууль зөрчсөн хэрэг гэж шүүмжилж байна.
Иргэний харьяаллаа хасуулсан сэтгүүлч Алваро Наварро "твиттер"-т эсэргүүцлээ бичжээ.
2021 оны долоодугаар сард Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниел Ортега дахин сонгогдсоныхоо дараа өөрийг нь эсэргүүцсэн улс төрчид, идэвхтэн, сэтгүүлчдийг баривчлан хорьж эхэлсэн аж.
Тэрбээр саяхан ийм хэргээр баривчлагдсан 222 хүнийг шоронгоос суллан, Америк руу нисгэсэн юм.
Никарагуа улс эрх баригчдаа эсэргүүцдэг 100-аад хүний иргэний харьяаллыг хүчингүй болгожээ | ||
Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.