Шууд Chart

“Хорхе баг” нэртэй хакерын бүлэглэлийн үйл ажиллагааг илчилжээ

2023-02-16 17:01:11

Германы “Шпигель”, Францын “Монд”, Израилийн “Хаарец” тэргүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран “Хорхе баг” нэртэй хакерын бүлэглэлийн үйл ажиллагааг илчилжээ.

Израилийн энэ бүлэглэл дэлхий даяар 30 гаруй сонгуульд оролцсон болохыг тэд тогтоосон байна.

Сэтгүүлчид үйлчлүүлэгчийн дүрд тоглон хакеруудад ханджээ. Үүнийг нь мэдээгүй “Хорхе баг”-ийн тэргүүн Таль Ханан бүлэглэлийнхээ талаар мэдээлэл өгчээ.

Израилийн тусгай албанд өмнө нь ажиллаж байсан Таль Хананы өгсөн мэдээллээр “Хорхе баг” тусгай албад, улс төрийн намууд, хувийн компаниудад үйлчилгээ үзүүлж, олон нийтийн сүлжээгээр олон мянган хуурамч аккаунт ашигладаг гэжээ.

Үүнээс гадна бүлэглэл Телеграм, Жи-мэйлийн аккаунтыг нь эвдэх замаар боломжит захиалагчдынхаа мэдээллийг цуглуулдаг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд янз бүрийн материал байршуулах захиалга авдаг гэж Таль Ханан ярьжээ.

“Хорхе баг” өдгөө Африкийн нэгэн сонгуульд ажиллаж байна. Тэд Грек, АНЭУ-д баг ажиллуулдаг. Тус бүлэглэл Ерөнхийлөгчийн сонгуулийн 33 аянд оролцсоноос 27 нь амжилттай болсон, ихэвчлэн зүүн өмнөд Ази, Өмнөд Америк, Африкт ажиллагаа явуулсан гэдгээ тайлагнажээ.

Хакеруудын үйлчилгээ 6-15 сая евро гэснийг сэтгүүлчид дамжуулжээ. 


“Хорхе баг” нэртэй хакерын бүлэглэлийн үйл ажиллагааг илчилжээ  
Үзсэн: 2545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй