Шууд Chart

Хятадын тэтгэврийн ахмадууд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ

2023-02-17 09:35:34

Хятадын Ухань, Далиан хотод эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцсэн тэтгэврийн ахмадууд жагсаал хийжээ. Лхагва гарагт нийгмийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгт бууснаар, Ухань хотын төвд Зоншан цэцэрлэгт хүрээлэнгийн гадаа олон зуун хүн цугласан байна. Мөн өөр нэгэн бичлэгт эсэргүүцэгчид, дүрэмт хувцас өмссөн аюулгүй байдлыг сахиулагчидтай харилцан түлхэлцэж байгаа нь буужээ.

“Эрүүл мэндийн даатгалын мөнгийг минь буцааж өг” хэмээн Далианы жагсагчид хашгирч байсан байна. Энэ хотод мөн хэдэн зуун хүн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Ухань хотын иргэдийн өрнөдийн хэвлэлүүдэд мэдээлснээр тус улс нийгмийн эрүүл мэндийн даатгалдаа шинэчлэл хийж, тэтгэврийн насны хүмүүсийн сар бүр авдаг эмнэлгийн үзлэгийн тэтгэмж болох 260 юаныг 83 юань болгон бууруулж байгаа юм байна. Үүнээс болж өнгөрсөн долоо хоногт мөн энэ хотын иргэд эсэргүүцлийн жагсаал хийжээ. 


Хятадын тэтгэврийн ахмадууд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй