Шууд Chart

ДЭМБ коронавирусний гарал үүслийн шалтгааныг судлах оролдлогоо амжилттай болтол үргэлжлүүлнэ

2023-02-17 10:59:56

ДЭМБ коронавирусний гарал үүслийн шалтгааныг судлах оролдлогоо амжилттай болтол цаашид ч үргэлжлүүлнэ гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус мэдэгдлээ.

Энэ зорилгоо биелүүлэхийн тулд ДЭМБ коронавирусний гарал үүслийн судалгаанд хамтран ажиллах хүсэлтээ Хятадын талд бичгээр илгээсэн.

Эрдэмтдийн гол зорилго нь вирус хэзээ, хаана илэрснийг олж тогтоох явдал гэж Тедрос Аданом Гебрейсус тэмдэглэжээ.

Үүнээс өмнөхөн Хятадаас мэдээлэл цуглуулахад асуудалтай байгаатай холбогдуулан коронавирусний гарал үүслийн талаарх хоёр дахь шатны мөрдлөг шалгалтаа зогсоож байгаа талаар ДЭМБ-ын төлөөлөгч Мария ван Керкхове мэдэгдсэн юм.

Дэлхийд "Ковид-19" цар тахал эхэлсэн цагаас хойш 700 сая гаруй хүн халдварт өртөж, долоон сая орчим хүн уг өвчнөөр нас баржээ. 


ДЭМБ коронавирусний гарал үүслийн шалтгааныг судлах оролдлогоо амжилттай болтол үргэлжлүүлнэ  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй