
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүл саруул бөгөөд ажил үүргээ үргэлжлүүлэн хийх боломжтой хэмээн Цагаан ордны эмч Кевин О-Крнер пүрэв гарагт мэдэгджээ.
Өдгөө 80 настай тэрбээр Вашингтоны зах дахь Уолтер Ридийн үндэсний цэргийн эмнэлгийн төвд гурван цаг үзлэгт орсон байна. Энэ нь Жо Байдены хувьд Нэгдсэн улсын төрийн тэргүүн болсноос нь хойших хоёр дахь өргөн хүрээний үзлэг юм.
Эмнэлгийн товч эмхэтгэлд Жо Байденыг ковидын дараах Лонг ковид шинж тэмдэггүй гээд, 2021 оны 11 дүгээр сард үзлэг шинжилгээнд орсноосоо хойш эрч хүчтэй алхаа нь өөрчлөгдөөгүй гэсэн байна.
Мөн Жо Байден холестриний хэмжээгээ барихын тулд статины төрлийн "Крестор" гэдэг эм болон цусны бүлэгнэлтээс сэргийлэх эм, мөн улирлын харшлын болон хүчил ихсэлтийг бууруулах эм ууж байгаа гэж эмнэлгийн дүгнэлтэд бичсэн байна.
Түүнчлэн шингэн азот ашиглан нүүр, толгойноос нь арьсны хэд хэдэн жижиг ургацаг авч, цээжин дээрх нэг жижиг шархыг мэсийн аргаар тайрсан, уламжлалт эдийн шинжилгээ хийсэн гэж Цагаан ордны эмч ярьсан байна.
Одоогоор эдийн шинжилгээнийх нь хариу хүлээгдэж буй юм байна. Үүнээс гадна Америкийн Ерөнхийлөгч Жо Байден 2021 онд 83 кг жинтэй байсан бол 2.7 кг жин хаясан гэж эмнэлгийн товч эмхэтгэлд бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 онд сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэж байгаа учраас түүний эрүүл мэндийн хяналтын хариу олны анхаарал татаж байгааг хэвлэлүүд дурджээ.
Тэрбээр өөрийнхөө биеийн байдлыг сайн гээд, өчүүхэн сайн сайхандаа бурханд талархаж байна гэж Америкийн "Эн Би Си" сувагт ярьсан байна.
Кевин О-Крнер: Ерөнхийлөгч Жо Байдены эрүүл мэнд сайн, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.