
Испанийн парламент пүрэв гарагт хүйсийн болон нөхөн үржихүйн эрхийн хэд хэдэн хууль баталлаа.
Тухайлбал, Испанийн иргэд 16 наснаас хойш өргөдөл гаргаснаар паспорт дээрх хүйсээ солиулан бичүүлэх боломжтой болж байна. Хууль батлагдсанаар, Испани улс иргэний үнэмлэхийн хүйсийг өөрчилж болдог цөөхөн улсын нэг болжээ.
Европт үүнээс өмнө Дани улс 2014 онд ийм хуультай болсон түүхтэй. Испанид өмнө нь хүйсээ өөрчлүүлсэн, хоёр жилийн турш дааврын эмчилгээ хийлгэснээ батлах эмчийн дүгнэлттэйгээр албан баримт бичиг дээрх хүйсээ солиулдаг байжээ.
Түүнчлэн 16-аас дээш насны охидод эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүйгээр үр хөндөлт хийхийг зөвшөөрчээ. Мөн сарын тэмдгийн өвдөлтийн үед эмэгтэйчүүдэд цалинтай чөлөө олгохыг зөвшөөрсөн байна.
Энэ хуулийн дагуу сарын тэмдгийн үеэр хүчтэй өвдөж, бөөлжиж, толгой нь эргэдэг эмэгтэйчүүд гурван өдрийн амралт авч болно гэж заасан байна. Энэ хугацааг таван өдөр хүртэл сунгаж болно гэжээ.
Гэхдээ эмчээс тодорхойлолт авах шаардлагатай. Өвчтэй байх үеийн цалинг нийгмийн даатгалын улсын системээс төлөх юм байна.
Ийм хууль Япон, Индонез, Замби улсад хэрэгждэг. Харин Европын орнуудаас ийм хуультай болсон анхны улс нь Испани болж байна.
“Энэ бол эмэгтэйчүүд, транс нийгэмлэгийн эрхийн хувьд түүхэн өдөр байлаа” гэж Испанийн Тэгш эрхийн сайд Ирен Монтеро мэдэгджээ.
Испанийн парламент хүйсийн болон нөхөн үржихүйн эрхийн хэд хэдэн хууль баталлаа | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.