Шууд Chart

Газар хөдөлсний дараа Сирийн дүрвэгчид нутаг буцах гэж Туркийн хил дээр цуваа үүсгэжээ

2023-02-17 15:51:52

Туркийн талаас олон улсын тусламжийг нэвтрүүлэхийн тулд хилийн гарцаа нэмж нээж байгаатай холбоотойгоор Сирийн дүрвэгчид тус улсын хил дээр дараалал үүсгэжээ.

Тэдний зарим нь Турк улсад амьдарч байгаад газар хөдөлсний дараа садан төрлөө эсэн мэнд байгаа эсэхийг үзэхийн тулд эх нутагтаа буцахаар явж байна.

Сирийн Идлиб мужаас гаралтай Жамал гэгч 55 настай эр, садан төрлүүд нь бэртэж, гэмтсэн учраас нутгаа зорьж явна гэж хэвлэлд ярьсан байна.

Турк улстай хиллэдэг хилийн хоёр гарцаа нэмж нээхээр энэ 7 хоногийн мягмар гарагт Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, НҮБ-ын төлөөлөгчтэй тохиролцсон юм.

Үүнээс өмнө НҮБ тусламжаа зөвхөн нэг гарцаар оруулах боломжтой байсан нь тус улсад олон улсын тусламж удаашрахад хүргэж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн газар хөдлөлтөд Сирийн зургаан мянга орчим хүн амь эрсэдсэн гэж НҮБ мэдээлээд, үүний 4400 нь босогчдын мэдлийн газарт аж төрж байсан хүмүүс гэсэн байна. 

Энэ нь Дамаскийн гамшигт 1400-2200 гаруй хүн үрэгдсэн гэж мэдээлснээс хамаагүй өндөр байна. 


Газар хөдөлсний дараа Сирийн дүрвэгчид нутаг буцах гэж Туркийн хил дээр цуваа үүсгэжээ  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй