Шууд Chart

МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилтнуудыг Төрийн одон, медаль, салбарын шагналаар шагнасныг гардууллаа

2023-02-20 14:16:13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улиран одож буй усан бар жил салбараа манлайлан болон өндөр үр бүтээлтэй ажилласан .

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, МҮОНРТ-ийн Техникийн төвийн ахмад ажилтан Г.Сонсголонг “Хөдөлмөрийн гавьяаны Улаан туг”-ийн одонгоор, МҮОНРТ-ийн Техникийн төвийн ахмад ажилтан Б.Батцэцэг, Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор Г.Болормаа, нэвтрүүлэгч Д.Сайнтод, Монголын үндэсний олон нийтийн телевизийн зураглаач Д.Ганхуяг, МҮОНРТ-ийн жолооч Г.Мягмар, Техникийн төвийн инженер Д.Зоригтбаатар, Төрөлжсөн сувгуудын найруулагч Ж.Батбаяр, “Монголын мэдээ” сувгийн зураглаач Д.Баатардорж нарыг “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулав.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар МҮОНРТ-ийн Техникийн төвийн инженер Ш.Долгорсүрэн, С.Золжаргал, Монголын үндэсний олон нийтийн телевизийн редактор Б.Мөнхзул нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг гардуулсан юм.

Онцгой байдлын аврах, эрэн хайх бүлгийн аврагчид, Зэвсэгт хүчний эмнэлгийн багийнхан тэргүүтэй Монгол Улсын аврах баг энэ сарын 8-16-н БНТУ-д үүрэг гүйцэтгэж эх орондоо ирсэн билээ. Монгол Улсын аврах багтай зэрэгцэн МҮОНРТ-ийн сурвалжлах баг БНТУ-д ажиллаж арав хоногийн турш мэдээ, сурвалжилга дамжуулж ажилласан юм. Тэгвэл БНТУ-д ажилласан МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн ахлах редактор, сэтгүүлч Д.Сүхбаатар, Монголын үндэсний олон нийтийн телевизийн зураглаач Р.Гантөгс нарыг Онцгой байдлын ерөнхий газрын шагналаар шагнасныг мөн гардууллаа.

Үүнээс гадна Радио, телевизийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр МҮОНРТ-ийн найруулагч, Ц.Отгондэлгэр, Т.Баттулга нарыг шагнав.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилтнуудыг Төрийн одон, медаль, салбарын шагналаар шагнасныг гардууллаа  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй