
Сар шинийн баярын үеэр буюу хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 1160 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Нийт 33 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна.
Төвийн хэмжээнд нийт 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүллээ.
Тус төвийн Амбулаторийн тасаг баярын өдрүүдэд амарсан бөгөөд өнөөдрөөс буюу ажлын өдрүүдэд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
ГССҮТ-ийн Амбулаторийн тасгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна | ||
Үзсэн: 427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.