Шууд Chart

Володимир Зеленский Эдуард Москалёвыг ажлаас нь чөлөөлжээ

2023-02-27 11:27:45

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын зүүн бүсийн тулаанд оролцож байгаа нэгдсэн хүчний командлагч Эдуард Москалёвыг өчигдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

Тэрбээр нэг өгүүлбэрээр гаргасан захирамждаа түүнийг ажлаас нь чөлөөлж байгаагаа зарласан боловч ямар нэг шалтгаан, тайлбар хэлээгүй байна.

Мөн Украины зэвсэгт хүчний "фэйсбүүк", "твиттер" хуудасны аль алинд Эдуард Москалёвыг халагдсан талаар дурдаагүй байна.

Украины зэвсэгт хүчний нэгдсэн хүчний командлагч Эдуард Москалёв тус улсын зүүн хэсэгт Оросын цэргүүдийн эсрэг тулалдахад удирдаж оролцож байсан юм байна. Тэрбээр энэ албандаа 2022 оны гуравдугаар сараас хойш үүрэг гүйцэтгэж байжээ.

Гэтэл сүүлийн үед Оросын хүчин Донбассыг бүрдүүлдэг зүүн хоёр бүсийг эзлэн авахаар хүчин чармайлт гаргаж байгаа бол, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский сүүлийн хэдэн 7 хоногт зүүн бүсийн цэргийн байдлаа хүнд хэцүү гэж тодорхойлсон. Оросын цэргүүд Украины болон өрнөдийнхний мэдээлснээр их хэмжээний хохирол амссан ч удаа дараа халдлага хийж, Бахмут хотод хяналтаа тогтоохын тулд энэ хотод төвлөрч дайрч байна.

Ням гарагт Украины зэвсэгт хүчний Ерөнхий штаб Оросын цэргүүдийг Бахмутын бүсэд хэд хэдэн удаагийн амжилтгүй довтолгоо хийсэн гэж "Фэйсбүүк"-тээ бичжээ. 


Володимир Зеленский Эдуард Москалёвыг ажлаас нь чөлөөлжээ   
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй