Шууд Chart

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын "The Brain" шоу нэвтрүүлэгт өрсөлдөхөөр БНХАУ-ыг зорилоо

2023-02-28 13:14:43

Ой тогтоолтын олон улсын их мастер, дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй, ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын “Jiangsu” телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авч, тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын ой тогтоолтын мастерууд улс улсын шилдгүүдтэй тархины гайхамшгийг харуулсан хүний санаанд ормооргүй даалгаврууд гүйцэтгэж өрсөлддөг юм байна. Түүнчлэн герман, англи, америк, солонгос, шведийн шилдгүүдийг ялсан аж.

2016 онд тус шоунд Монголын оюун ухааны академийн тамирчин, ой тогтоолтын олон улсын их мастер Э.Энхмөнх оролцон ялалт байгуулж байжээ. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдах үед 300 сая гаруй хүн үзсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын "The Brain" шоу нэвтрүүлэгт өрсөлдөхөөр БНХАУ-ыг зорилоо  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй